"Хуульчдын про боно өдөрлөг"-т оролцлоо.

Орхон аймагт жил бүр зохион байгуулагддаг "Хуульчдын про боно өдөрлөг"-т Аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Орхон аймгийн Шүүхийн Тамгын газар, Орхон аймгийн Прокурорын газар, Орхон аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймаг дахь Хууль зүйн туслалцааны төв, Орхон аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисс, Нотариатын танхим зэрэг албан байгууллагатай хамтран хууль сурталчлах үйл ажиллагаанд оролцож иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг суртчлан, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаа. 

            

Add comment

reload, if the code cannot be seen