Тус газраас Орхон аймгийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батбямба, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Жавхлантуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад И.Санчиргарав, цагдан хорих байрны дарга, хүний тоо бүртгэлийн байцаагч, ерөнхий жижүүр ээлжийн дарга, сэтгэл зүйч, хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нарын бүрэлдэхүүнтэй хорих ял эдлүүлэх болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал шийдвэрлэх арга зам сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.