ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

      "Харуул хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна. 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор "Харуул хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна. 

      Бүртгэлийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 11 тоот өрөөнд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж судалгаанд хамруулна.

       Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн  байж болно.
  • Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
  • Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар; 
  5. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  6. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  7. Сурагчийн хувийн хэргийн хуулбар,
  8. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  10. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн    анкет"-ын дагуу үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
  11. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр; /лавлагаа/
  12. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  13. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
  14. Өр төлбөртэй эсэх лавлагаа.
  15. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт,
  16. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт,

Add comment

reload, if the code cannot be seen