Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийлгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах зорилгоор сагсан бөмбөгийн талбайтай боллоо.
Монголын сагсан бөмбөгийн холбоо болон тус аймгийн Сагсан бөмбөгийн холбоотой хамтран байгуулсан тус талбайг өнөөдөр (2023.09.12) нээж, нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Мөн үеэр тус ангийн дарга, дэд хурандаа Р.Ууганбаяр хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэв.