✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги алба хаагчдын дархлааг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд “Дархлаагаа дэмжье-Эрүүл амьдралын зөв дадал хэвшил” аяныг зохион байгуулж байна.
✅Аяны хүрээнд нийт албан хаагчдыг 5 багт хуваасан бөгөөд баг тус бүр алба хаагчдын дархлааг дэмжих, эрүүл зөв амьдралын хэв маягийг уриалан сурталчлах ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.