БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Н.АМАРЖАРГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хамт олон тус газрын Хорихоос өр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарч буй дэд хурандаа Н.Амаржаргалд хүндэтгэл үзүүллээ.

     Бэлтгэл дэд хурандаа Н.Амаржаргал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 25 жил ажиллахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд анх удаа алба хаагчдад зориулсан “Мэдээллийн сан” эмхэтгэлийг шийдвэр гүйцэтгэл, харуул хамгаалалтын чиглэлээр хэвлүүлэн гаргаж байсан онцгой гавьяатай билээ.

     Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт бие бүрэлдэхүүний дунд дурсамж ярилцлага хийж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэн, дурсгалын зүйл гардууллаа.

  

Add comment

reload, if the code cannot be seen