🌳🌴☘️ “АХЛАГЧИЙН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА☘️🌴🌳

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Төрийн тэргүүний санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих анги нь Орхон аймаг Баян-Өндөр сум Сархиа уулын аманд 108 ширхэг (54 бургас, 54 улиас ) модны суулгац тарьж “Ахлагчийн төгөл” байгууллаа.
         Ахлагчийн төгөл байгуулах арга хэмжээнд тус газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Цаашид тус газар нь энэхүү төгөлийг өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах болно.

  

Add comment

reload, if the code cannot be seen