Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

       Алба хаагчдын ажиллах урам зориг эрч хүчийг нэмэх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Байгууллагын өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгууллаа.

                 

      “Байгууллагын өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Буухиа”, Сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”  “Азын сугалаа”, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчийг шагнаж  урамшууллаа.

     Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр дэд хурандаа А.Рэнцэнханд, дэслэгч Б.Болдбаатар, дэслэгч Л.Ганбат, Орхон аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр ахлах ахлагч М.Мөнхбат, ахлагч Ц.Дашдэмбэрэл, Монгол цэргийн нэгдсэн холбооны орхон аймаг дахь салбар хорооноос Халх голын ойн 80 жилийн ойн медаль хошууч Т.Хасбаатар, Дайчин алдар-3 медаль дэд хурандаа Ч.Саранцэцэг, дэслэгч Д.Батбаяр, Эх орны төлөө-3 тэмдэг ахмад Ч.Сугаррагчаа, ахлах ахлагч О.Энхбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр дэслэгч Б.Мөнхзул, Монголын залуучуудын  холбооны шагналаар  ахмад Т.Буянболд, ахмад Э.Шинэбаяр, ахлах дэслэгч Б.Саруул, дэслэгч А.Буянжаргал, ахлах ахлагч Г.Цэрэндорж, ахмад С.Баярбаатар, ахмад М.Отгонбаатар, ахлах дэслэгч Б.Тогтохжаргал, дэслэгч Б.Баярсайхан, дэслэгч М.Гансоёл, ахлах ахлагч Б.Мөнх-Отгон,  Даниста-Од ХХКны шагнал ахмад И.Санчиргарав, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн даргын тушаалаар хугацаанаас өмнө 6 алба хаагчийн сахилгын шийтгэлийг арилгасан.

  

    

      Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрөөр нийт 30 алба хаагчийг шагнаж урамшуулсан байна.

Үүнийг ноднингийн мөн үетэй харьцуулахад 1 дахин илүү өсөлттэй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийн ” Байгууллагын өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгуулалтын өндөр түвшинд, дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэн  халдваргүйжилтийг сайтар зохион байгуулан  амжилттай явуулж  дууслаа.

Back to top button