АХМАД АЖИЛТАН АХМАД НАСТАН БОЛОН АЛБА ХААГЧИД ИЖ БҮРЭН ТАВИЛГАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ 

✅Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн хамт олон тус ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Ч.Саранцэцэг, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Ганзориг нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа.

✅Ахмад настан болон алба хаагчийн нийгмийн баталгааг хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд олгож буй тус гэрийг ангийн дарга, дэд хурандаа Р.Ууганбаяр гардуулж, өргөө гэртээ өөдлөн дэвжиж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen