Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Ахмадын зөвлөл 2024 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.
Энэ үеэр ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Г.Ганзориг даргаар ажиллах хугацаандаа зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Мөн ахмадын зөвлөлийн даргаар бэлтгэл дэд хурандаа М.Сэржмядагийг сонгосон бөгөөд тус ангийн ахмад ажилтнууд нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээг улирал бүр зохион байгуулан ажиллахаар боллоо.