Ахмад ажилтан

ЭЭЛЖИЙН  ДАРГА БЭЛТГЭЛ ХОШУУЧ А.ГЭРЭЛ-ОД

Өөлд овогт Арилдын Гэрэл-Од  нь  1972 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1980-1990 онд Завхан аймгийн 10 жилийн сургуулийг бүрэн дунд боловсролоор
  • 2000-2005 онд Цагдаагийн Академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ҮЙЛДВЭРИЙН ДАРГА БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ГАНЗОРИГ

Боржигон овогт  Гэсэржавын Ганзориг нь 1974 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1982-1990 онд ерөнхий боловсролын сургуулийг бүрэн бус дунд боловсролоор
  • 1990-1993 онд Барилгын Техник мэргэжлийн сургуулийг бүрэн дунд боловсролоор сантехникч мэргэжлээр
  • 1997-2002 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр
  • 2006-2007 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежментээр
  • 2007-2008 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын магистрыг  тус тус төгссөн.

ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН, АХЛАХ АХЛАГЧ Д.БОЛДСАЙХАН

Их шавь овогт Данзангийн Болдсайхан нь 1973 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1992-2000 онд Булган аймгийн 10 жилийн сургуулийг бүрэн бус дунд боловсролоор төгссөн.

ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДАРГА ДЭД ХУРАНДАА Ш.ХИШИГБААТАР

Хотгойд овогт Шагдарсүрэнгийн Хишигбаатар нь 1972 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1980-1990 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролоор
  • 1998-2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр
  • 2009-2011 онд Монголын үндэсний дээд сургуулийг хууль зүйн магистрыг тус тус төгссөн.

АВТО, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЕХАНИК БЭЛТГЭЛ   АХЛАХ ДЭСЛЭГЧ Н.АРИУНБОЛД

Рашааныхан овогт Нямбуугийн Ариунболд нь 1973 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1980-1990 онд Завхан аймгийн 10 жилийн сургуулийг бүрэн дунд боловсролоор
  • 2000-2005 онд Цагдаагийн Академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

НИЙГМИЙН АЖИЛТАН, ХОШУУЧ Я.БАЙГАЛЬ

Сартуул овогтой Ягааны Байгаль нь 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1977-1987онд Завхан аймгийн 10 жилийн сургуулийг бүрэн дунд боловсролоор
  • 1990-1993 онд Анагаах Ухааны их сургуулийг бага эмч мэргэжлээр
  • 2001-2006 онд Цагдаагийн Акедемийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Б.Бямбаханд

Тосон овогт Баасандуламын Бямбаханд нь 1972 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

Мэргэжил, боловсрол эзэмшсэн байдал:

  • 1980-1988 онд Нийслэлийн 30 дугаар дунд сургуулийг бүрэн дунд боловсролоор
  • 1988-1990 онд Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумыг технологийн мэргэжлээр
  • 2001-2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Back to top button