Томоохон бүтээн байгуулалт

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-437 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ

      Тус газар нь 1992-1998 онд Шинэс мод боловсруулах үйлдвэртэй гэрээ байгуулан Төмөр замын дэр мод хийх, банз зүсэх, гуалин бэлтгэх, Булган аймгийн 16 сумын нүүрс тээвэрлэх машины ачилтын ажлыг гүйцэтгэх, Байгаль орчны газартай хамтран ойн нөхөн сэргээлт, мод үржүүлэг, ой цэвэрлэгээ хийж, галын мод бэлтгэх, зам талбайн цэвэрлэгээний шүүр хийж Уулын баяжуулах үйлдвэр хот тохижуулах газарт нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байлаа.

     Мөн бусад байгууллагатай гэрээ байгуулан Дархан-Эрдэнэтийн хатуу хучилттай зам, Хөтөл-Орхонтуул хүртэл шилэн кабелийн суваг, шуудуу ухах, Орхон аймгийн 30 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилд тус аймгийн Шанд багт 800м үерийн далан барих, Булаг багт замын гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ирлээ.

          Захиргааны барилгыг 2005 онд барьж ашиглалтад оруулсан.

                                                    

2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны 40 айлын орон сууцны барилга барьж алба хаагчийг орон сууцжуулж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ болсон.

         Булган аймгийн Хангал суманд 2010 онд, Орхон аймгийн Их залуу багт  2011 онд Цагдаагийн хэсгийн барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

                 

      Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Хорих  437-р ангид тоосгоны үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх, хоригдлыг ажлын байраар хангах асуудлыг тодорхой үе шаттайгаар шинэ шатанд гарган гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хоригдлын хөдөлмөрийг улс  эх орны бүтээн байгуулалтад түлхүү чиглүүлэхээр заагдсан.

       Уг тоосгоны үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тус ангид ял эдэлж буй хоригдлуудыг хөдөлмөр эрхлэх замаар төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага, мэргэжил олгох, гэмт хэргийн улмаас хохирсон байгууллага, хувь хүний хохирлыг барагдуулах нөхөн төлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх хорих ангийн дотоод үйлдвэрлэлийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой ажил болж байна.       

 

Тус алба нь хорих анги болон өргөжсөнтэй холбоотойгоор хоригдлын ял эдлэх нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн, тэдэнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор 250-300 хүний багтаамжтай 3 давхар 15×45 харьцаатай жирийн дэглэмтэй хоригдлын байр, цагдан хорих байр, баривчлах ял эдлүүлэх байрыг 2014 онд ашиглалтад оруулсан.

                      Шалган нэвтрүүлэх байр /2010 он/

Төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон 8 айлын орон сууц          /2015 он, 2019 он/

                       

 Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Борт гэх газар байрлах 21 албан хаагчийн зуслангийн байшин /2017 он/

                             

“Тохилог хашаа-тохитой орчин” аяны хүрээнд 2 алба хаагчдад байшин хүлээлгэн өгсөн /2019 он/

1999-2005 онд албаны конторын зориулалтаар ашиглаж байсан байшинг засварлан “Түүхийн танхим” болгон ашиглалтад оруулсан /2020 он/

   

            Мужаа цех хоригдлын хийсэн гар урлалын бүтээл /2020 он/

       Орчин үеийн дэвшилтэт технологийн шинэ хүлэмжид улаан лооль 75, өргөст хэмх богино 85, урт 195 чинжүү 30 зэргийг суулгаж, гадаа талбайд лууван 300, шар манжин 250, хүрэн манжин 200, ногоон сонгино, сармис, салат навч, бууцай, наранцэцэг зэргийг тариалж 300 шил огурцы даршлан, 1.5 тонн нарийн ногоо хураан авч төмс хүнсний ногоо хадгалах 2 зоорийг өвөлжилтөд бэлтгэн шаланд дэвссэн шороог гарган хатааж, шинээр дээвэр, модон шал, тавиур хийж, ханыг доторлон,цахилгаан монтаж шинээр хийж бэлтгэсэн. /2020 он/

 Цаашид олон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

 

Back to top button