Үе, үеийн удирдлагууд

Хошууч Д.Батчулуун нь 1938 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн.

  • 1948-1945 онд 7 дугаар анги
  • 1955-1959 онд Политехникийн дээд сургуулийг төсвийн техникч мэргэжлээр төгссөн.

Хошууч Д.Батчулуун нь 1989-1980 онд Увс аймаг, Өвөрхангай аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд байцаагч, Улаанбаатар төмөр замын төв институтэд ахлах техникч, улсын байцаагч, цехийн мастер, ахлах техникч, 1991 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/45 дугаар тушаалаар Эрдэнэт хот дахь ЗХХ ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан.

Хурандаа Ц.Мөнхжаргал нь 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн.

  • 1964-1974 онд дунд сургууль
  • 1982-1987 онд ОХУ-ын /МВД/ дотоод явдлын академид хуульч мэргэжлээр Хууль зүй ухааны магистр цолтой

Хурандаа М.Мөнхжаргал нь 1987-1989 онд Хорих ангид дарга, 1989-1991 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төлөөлөгч, 1992-1999 онд Эрдэнэт хотын Хорих ангийн дарга, 1999 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 1999-2002 онд Хорих ял эдлүүлэх газрын дэд даргаар ажиллаж байгаад 2003 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ахмадын хорооны даргаар ажиллаж байна.

Хурандаа В.Хосбаяр нь 1968 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.

  • 1974-1984 онд Төв аймгийн Зуун модын 10 жилийн 2 дугаар сургууль
  • 1990-1994 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, хууль зүйн магистр цолтой.

Хурандаа в.Хосбаяр нь 1986-1990 онд Сүмбэр дэх Засан хүмүүжүүлэх колонид хянагч, 1994-1999 онд Хорих 437 дугаар ангид дэд дарга, 1999-2003 онд Хорих 437 дугаар ангийн дарга, 2002-2007 онд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2007 оны 7 сард Хорих 403 дугаар ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Дархан-Уул аймаг дахь Хорих 435 дугаар хаалттай хорих ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан.

Хурандаа Ж.Энхтайван нь 1972 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн.

  • 1980-1990 онд Өвөрхангай аймгийн 1 дүгээр 10 жил
  • 1990-1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2008 онд Цагдаагийн академийн магистрыг төгссөн.

Хурандаа Ж.Энхтайван нь 1994-2000 онд Хорих 437 дугаар ангид харуул дэглэмийн байцаагч, төлөөлөгч, 2000-2003 онд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, 2003-2009 онд Хорих 437 дугаар ангийн дарга, 2009-2019 онд Хорих 439 дүгээр ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/407 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байна.

Хурандаа М.Ариунболд нь 1979 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.

  • 1987-1997 онд Орхон аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль
  • 1997-2001 онд Цагдаагийн дээд сургууль
  • 2006-2008 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг  Хууль зүй ухааны магистраар төгссөн.

Хурандаа М.Ариунболд нь 2001 оны 06 сараас 2001 оны 08 сар хүртэл Хорих 427 дугаар ангид төлөөлөгч, 2001-2003 онд Төрийн тусгай хамгаалалтын газрын ХХ-1 тасагт шадар хамгаалагч, 2004-2006 онд Улаанбаатар банкны хамгаалалтын албаны захирал, 2006-2008 онд ШШГЕГ-ын даалгавар гүйцэтгэгч, 2008-2009 онд ШШГЕГ-ын боловсон хүчний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн даргаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button