Байгууллагын товч түүх

     ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР -437 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ

        Тус Хорих 437 дугаар анги нь Монгол Улсын Засгийн Газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Хорих Байгууллагыг Удирдах Газрын харьяа Эрдэнэт хотын Засан хүмүүжүүлэх Хорих анги нэртэйгээр одоогийн Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэрт орших хуучин орос цэргийн ангийн сахилгажуулах батальоны байрыг  засч, тохижуулан анх байгуулагдсан.

            Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тасаг нь анх 1976 онд  Эрдэнэт хот байгуулагдахад БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн 1975 оны 2 дугаар сарын 3 ны 25 дугаар  зарлигаар буюу 1976 оны 3 дугаар сарын 27ны өдөр болсон Эрдэнэт хотын АДХ- ын анхдугаар чуулганаар хотын шүүхийг сонгон байгуулахад 1 шийдвэр гүйцэтгэгчтэй ажиллаж эхэлсэн ба тус тусдаа иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээр  ажиллаж байсан байна.

             Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 11 дүгээр сарын 15 нд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг батлан гаргасантай холбогдуулан 1996 оны 12 дугаар сарын 15 ны өдрийн Засгийн газрын 299 тоот тогтоолоор Улсын дээд шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Хорих байгууллагуудын удирдах газрыг нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж, хөдөө орон нутагт хорих анги, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.

            Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 10 дугаар сарын 7 ны өдрийн 312 дугаар  тогтоолоор тус газрын харьяанд жирийн дэглэмтэй төвлөрсөн Хорих  437 дугаар анги шинээр зохион байгуулагдан жирийн дэглэмд хорих, баривчлах ял эдлүүлэх, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх гэсэн 4 үндсэн чиглэлээр 69 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

   Үе үеийн  удирдлагууд:  1991-1992 онд хошууч Д.Батчулуун / Увс аймаг/, 1992-1999 онд хурандаа Ц.Мөнхжаргал / Улаанбаатар хот/, 1999-2003 онд В.Хосбаяр / Улаанбаатар хот/, 2003-2009 онд хурандаа Ж.Энхтайван / Булган аймаг/, 2009 оноос хурандаа М.Ариунболд / Улаанбаатар хот/ нар тус тус манай анги, албыг удирдаж байлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1077 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болгон өөрчилсөн.

                                     Манай газрын  ажлын үзүүлэлт:

        ШШГЕГ-ын даргын зөвлөлийн “Өргөмжлөл” үнэ бүхий зүйл 2001 онд, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг” мөнгөн шагнал 2002 онд, ШШГБ-ын хэмжээнд 1 дүгээр байранд орж “Баярын бичиг” мөнгөн шагнал 2004 онд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын  “Тэргүүний байгууллага Өргөмжлөл” мөнгөн шагнал 2005 онд, “Хүүхдийн нөхөр-буяны эзэн байгууллага” 2006 онд, ШШГЕГ-ын хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч 2-р байр “Өргөмжлөл үнэ бүхий зүйл 2010 онд, ШШГЕГ-ын хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч 1-р, 2-р байр “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр 2013-2019 онд тус тус шагнагдан ажиллаж байна.

Back to top button