УУЛЗАЛТ , ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас гаргасан судалгаанд суурилсан тоон үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд нээлттэй хорих ангиуд сард дунджаар 200-250 хоригдлыг шинээр хүлээн авч байгаагаас шалтгаалан нээлттэй дэглэмийн хорих ангиудын хоригдлын байрны багтаамж хэтэрч, хүний эрх болон холбогдох хууль, журам, стандарт зөрчигдсөөр байна.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан заалтуудыг нэг мөр хэрэгжүүлэх талаар харилцан арга хэмжээ авах эрх бүхий ажилтан, албан тушаалтнуудын оролцоотой уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  Орхон аймгийн прокурорын газар, Орхон аймгийн Шүүхийн тамгын газартай хамтран уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button