Орхон аймгийн хуулийн хэлтэс, прокурорын газартай хамтран ажиллаа

Орхон аймгийн хуулийн хэлтэс, Прокурорын газартай хамтран хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргал, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Батбаяр нар Номин телевизийн Хуулийн цаг нэвтрүүлэгт оролцож 2021 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж байгаа Зорчих эрхийг хязгаарлах ял, эрх зүйн зохицуулалт, хуулийн хариуцлага, цахим бугуйвчийн талаар иргэдэд холбогдох мэдээллийг өгч хууль сурталчлан ажиллаа.

Back to top button