Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Тус газар нь шинэ коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын контор, цайны газар, алба хаагчийн өрөө тасалгаа, хорих анги, Цагдан хорих байрны өрөөнүүд, цайны  газар, халуун усны өрөө, ариун цэврийн өрөөнд их цэвэрлэгээ хийж ариутгал хийн, ажлын цагаар 3 цаг тутам спиртэн цацлага хийж  ариутгалыг тогтмол хийж байна.

Мөн алба хаагч болон хоригдлуудад шинэ коронавирус, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, орчны цэвэрлэгээг хэрхэн хийх, ханиаж, найтаах үеийн эрүүл ахуйн арга хэмжээг хэрхэн авч урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

IMG_3336IMG_3406IMG_3408  IMG_3405 IMG_3317 IMG_3321