Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Тус газар нь олон улсын түвшинд ноцтой аюул үүсгэж буй шинэ төрлийн короно вирисын халдвараас урьдчилан сэргийлэн “Салбар шуурхай штаб”-ыг байгуулан хийх ажлын төлөвлөгөө гарган шат дараалсан арга хэмжээг тодорхой авч ажиллаж байна.

Алба хаагч, хоригдол, хоригдогч нарын хоолны цэсэнд нэмэлтээр өдөрт 2 удаа аарц, чачаргана буцалган халуунаар нь өгч биеийн дархлааг дэмжих, алба хаагчдыг өглөө ажилдаа ирэхэд нь халуун үзэх багажаар халууныг үзэж тэмдэглэл хөтлөн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байна.

Монгол Улсад шинэ төрлийн короновирусын халдвар өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан алба хаагч, хоригдлыг тайван байлгах, эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг мөрдөж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч байна.

Улсын онцгой комиссын гаргасан тогтоолын хүрээнд 0-12 насны эмэгтэй 10 эмэгтэй алба хаагчийн ажлын цагийг богиносгон ажиллуулах зохицуулалтыг хийлээ.

Алба хаагчдад  шинэ төрлийн короновирусын халдвар өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ  хамгаалах зөвлөмжүүдийг өгч байгаа нь үр дүнгээ өгсөн арга хэмжээ болж байна.