Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Коронавирусын халдварын тархалт БНХАУ-д эрчимтэй дэгдэж байгаа тул Улсын онцгой комисс, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн үүргийн  дагуу алба хаагчдын дунд явагдах хичээл сургалтыг бие даалтаар өгч биелэлтийг долоо хоног бүр шалган ажиллаж байна.

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл  өгөх самбаруудыг байгууллагын контор, шалган нэвтрүүлэх байр, хорих анги, цагдан хорих байранд байрлуулж амны хаалтгүй ирсэн иргэдэд амны хаалт зүйж үйлчлүүлэх, ариутгал халдваргүйжилтийн спиртэн суурьтай гар ариутгагч, ариутгагч гелээр гараа ариутган зориулалтын хогийн саванд хийж байх санамжуудыг тавьж байршуулсан.

Алба хаагч, хоригдол, хоригдогч нарын хоолны цэсэнд нэмэлтээр өдөрт 2 удаа аарц, чачаргана буцалган халуунаар нь өгч биеийн дархлааг дэмжих, алба хаагчдыг өглөө ажилдаа ирэхэд нь халуун үзэх багажаар халууныг үзэж тэмдэглэл хөтлөн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байна.

IMG_2561 IMG_2560 IMG_2552 IMG_2562 IMG_2551 IMG_2560 IMG_2554 IMG_2555 IMG_2554