Шагналын хур буулаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан  дэд хурандаа  Н.Амаржаргал, дэд хурандаа А.Рэнцэнханд нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр,  дүрс бичлэгийн хяналтын ажилтан, сургагч ахлагч Б.Лхагвадоржийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч В.Уламбаярыг “Хүндэт жуух бичиг”ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн ээлжит хошууч цолоор ахмад А.Эрдэнэбаатар,  ахлагч цолоор дэд ахлагч Э.Ханддорж, хугацааны өмнө хошууч цолоор ахмад М.Сэржмядаг, хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор дэслэгч Ц.Лхамягмар, дэслэгч С.Энхцэцэг, хамгаалалтын ажилтан, ахлагч М.Ганболдыг “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр, ахмад М.Орхонжаргалыг “Хүндэт” тэмдгээр  тус тус шагнаж урамшууллаа.

Шагнагдсан алба хаагчиддаа хамт олноос нь баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе.

 

IMG_2716