Шуурхай мэдээ

Хоригдлуудад төрийн үйлчилгээ үзүүллээ.

Тус хорих ангид ял эдэлж буй нийт хоригдлуудад төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээллээр хангах, суллагдаад ажлын байраар хангагдах боломж олгох зорилгоор Орхон аймгийн Иргэний бүртгэлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хүсэлт тавьсны дагуу 2019 оны 2 дугаар сар 1-ний өдөр Улсын бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ө.Ганзориг, улсын бүртгэгч Э.Цогтбаяр, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Нансалмаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Уранчимэг, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сургалт хариуцсан байцаагч Т.Сувд-Оюун нар сургалт, мэдээлэл хийж  хамтран ажиллалаа  Уг сургалт, мэдээллийн үеэр    Улсын бүртгэлийн газраас нэр бүхий 12 хоригдол 25 насны иргэний үнэмлэхний сунгалтын захиалга, 2 хоригдол 45 насны иргэний үнэмлэхний сунгалтын захиалга, огт иргэний үнэмлэхгүй 2 хоригдлын иргэний үнэмлэхний захиалга, хаясан гээсэн 19 хоригдлын иргэний үнэмлэхний захиалга авч, үйлчилгээ үзүүлсэн.Picture4Picture8Picture5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*