Төлбөр төлөгч нарыг нийтэд мэдээлэх тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0592 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дугаар “Албан тушаалд томилох.. тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосон байх тул эдгээрийг дахин хэрэглэхгүй байх, О.Ариунгэрэлтийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил албан тушаалд томилохыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад даалгаж шийдвэрлэсэн.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Х.Оюун-Эрдэнийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд томилохыг Орхон аймгийн ЗДТГ-ын дарга н.Соёлчхүүд даалгаж шийдвэрлэжээ.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу нийтэд мэдээлэлж байна.