“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” –ийг хангах 2 сарын аяны хүрээнд

            Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шийдвэр гүйцэтгэх алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон захиргааны хяналтад байгаа иргэдэд сургалт-зөвлөгөөнийг зохион байгууллаа.

    Сургалт-зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүгийн хариуцлага, захиргааны шийтгэл хүлээлгэх үндэслэл болох нь, хорихоос суллагдсан иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах нөхцөл боломжуудын талаар сургалт явагдаж зөвлөмжийг өгч ажиллав.

       Энэхүү сургалт, семинар нь хорих ангиас суллагдсан иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цаашид зөв амьдрах арга ухаанд сургах, нийгмийн халамж үйлчилгээг хорихоос суллагдсан иргэдэд үзүүлэх, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангах, нийгмийн харилцаанд оролцох чадавхыг дэмжих, “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял”түүний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулах талаар хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.         
         Сургалтын үеэр холбогдох хууль, журмын талаар танилцуулга, зөвлөмж гардуулсан бөгөөд тус албанаас Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргал, нийгмийн ажилтан, хошууч Я.Байгаль нар оролцлоо.

17571271_1339384976141685_1714976947_o17521711_1339401526140030_281698817_o