Шуурхай мэдээ

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ” 2 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД

              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга нарын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран баталсан аяны удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангиас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран сургалт зохион байгууллаа.

         Сургалтаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа нарт Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан, шийдвэр гүйцэтгэгч , дэд хурандаа Н.Амаржаргал  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл орж Эрүүгийн хуульд заасан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял”, түүний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, ялын хугацааг хэрхэн тооцох, ял дууссан болон шинээр хяналтад орсон ялтныг хэрхэн мэдээлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай этгээдээс зөрчил гаргасан тохиолдолд хэрхэн ажиллах талаар тодорхой мэдээлэл өгч, Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтанд тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд  хамтран ажиллаа.

            Мөн сургалтаар тус албаны хяналтад бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай 28 ялтныг тодорхой мэдээллийн хамт зурагтайгаар зохицуулагч цагдаа нарт ялтан нэг бүрээр танилцуулан өгч,цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, сургалт үр дүнтэй боллоо.

IMG_0805