Сургалт зохион явууллаа.

Тус газрын хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэх баримт бичгийн санд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдээ, судалгааны байдлаар  оны үлдэгдэл ялын 74, албадлагын арга хэмжээний 123, бүгд 197 хувийн хэрэг дээр шинээр ялын 292, албадлагын арга хэмжээ авагдсан 148 хувийн хэргийн материал хүлээн авч  нийтдээ 642 хувийн хэрэгт эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2019 оны 10 дугаар сарын 28-нд тус газраас Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанд “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 5.1-д заасны дагуу хандан тус газрын хяналтад бүртгэлтэй байгаа шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шинжилгээнд хамруулж шалган тогтоох ажилд хамтран ажиллах талаар хүсэлтээ хүргүүлж дээрх хүсэлтийн дагуу Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 301 дугаартай албан тоотоор 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтад байгаа этгээдүүдийг шинжилгээнд хамруулахыг мэдэгдсэн.

Энэ өдрийн 9 цагаас тус газрын хурлын танхимд дээрх этгээдүүдэд Хяналтын ахлах прокурор Б.Жавхлантуяа “Мансууруулах бодис, түүний хор уршиг, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага” сэдвээр, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргал ” Шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хяналтын хугацаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Шийтгэх тогтоолд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэсэн сургалтад хамрагдсан 14 этгээдийг гэнэтийн байдлаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанд очиж, шинжилгээнд хамруулан ажиллаа.

IMG_2462 IMG_2474 IMG_2486