СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэн, шийдвэр гүйцэтгэгч С.Энхцэцэг, сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч А.Рэнцэнханд нар Булаг багийн ард иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр сургалт явуулж асуусан асуултад хариулт өгч хамтран ажиллаа.20171019_152348