Шуурхай мэдээ

СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

           Улсын Их хурлаас шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудаар  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд Орхон аймгийн хуулийн хүрээний байгууллагуудын дунд явагдаж нийт алба хаагчид идэвхтэй оролцлоо.

         Сургалтыг хуульч, профессор Б.Пүрэвням нээж УЕПГ-ын хяналтын прокурор Х.Батчимэг, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн багш, цагдаагийн дэслэгч Б.Мөнхзул, УДШ-ийн ерөнхий шүүхийн зөвлөх С.Нямжав, “Гэрээт легал групп” ХХН-ийн захирал, өмгөөлөгч М.Алтан-Өлзий, СХД дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Энхзаяа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Ганбаатар, УЕПГ-ын дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн  хяналтын прокурор Ц.Насанбат, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн МАТ-ын ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Л.Энхбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Д.Чимгээ нар төлөвлөгөөний дагуу сургалтыг чанарын өндөр төвшинд зохион байгуулан явуулсан.

                Сургалт явуулсан багийн хамт олонд албаны зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна.

IMG_0117IMG_0114