Алба хаагчдын дунд зохион явуулсан сургалтын нэгдсэн тайлан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2018-2019 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд сургалтыг амжилттай явуулж дууслаа.

Сургалтын хөтөлбөрт заагдсан үндсэн сургалтын хүрээний хууль эрх зүйн чиглэлээр, холбогдох хуульд нийцүүлэн батлагдсан дүрэм, журам, заавар, алба хаагчдын сэтгэл зүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, цэргийн хэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх, алба хаагчдын аюулгүй байдал, албан бэлтгэжилт, архив албан хэрэг хөтлөлтийн 220 цаг, чиглүүлэх сургалтын хувь хүний хөгжил, хамт олныг хөгжүүлэх, гэр бүлийн төлөвшил, эрүүл амьдралын чиглэлээр 50 цагийн нийт 270 цагийн хичээл сургалт хамрагдсан байна.

Төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа хичээл сургалтыг олон жил ажилласан туршлагатай алба хаагчаар ахлуулан Төрийн болон төрийн бус байгууллага, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь референт, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх хуулийн хэлтсийн сургалт хариуцсан алба хаагчдыг урьж хичээл сургалтыг зохион байгуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2018-2019 онд зохион  байгуулагдсан “Албаны сургалт” дууссантай холбогдуулан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу заагдсан сэдвийн хүрээнд 63 алба хаагчаас тестийн шалгалт авахад А- 15, В-33, С-10, D-5 үнэлгээтэй дүгнэгдэж чанар 76,1 хувьтай хамрагдлаа.

Цаашид алба хаагчдын дунд зохион байгуулагдах сургалтыг багц, сэдвийн хүрээнд чанартай явуулан үр дүнг тооцон ажиллах болно.