ОРХОН АЙМАГТ “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЕНТИЙН ХӨГЖИЛ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумын үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Уг форумг “Lead Mongolia байгууллагаас санаачлан Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Конрад Аденаурын сан”, хамтран зохион байгуулсан.

Форумын үйл ажиллагааг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга үг хэлэв.

Уг форумаар “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессын дахин инженерчлэл”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт”, “Төрийн албаны шинэтгэл”, “Инноваци-Эрсдэл-Дотоод аудит”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт болон олон улсын жишиг” сэдвээр илтгэл тавигдсан

Төрийн байгууллагын шилдэг туршлага, тухайлбал Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн “хиймэл оюун ухаан”, түүний эерэг үр дүнгийн талаар танилцуулж, төрийн байгууллагууд харилцан суралцах, шилдэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд уг форумын ач холбогдол оршиж байна.

Форумд 12 яам, агентлаг, 14 аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болон Орхон аймгийн төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 400 гаруй төрийн албан хаагчид тус газраас сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Рэнцэнханд, Цагдан хорих байрны дарга, ахлах дэслэгч И.Санчиргарав, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Эрдэнэболд нар оролцлоо.

IMG_5307 IMG_5305 IMG_5306