“НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад аймгийн хэмжээнд иргэдийн санал, хүсэлтийг сонсож, бодлого шийдвэрт тусгах, хэрэгжүүлэх, төрийн байгууллагаас хийж буй ажлыг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Хуулийн байгууллагуудтай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ны өдөрлөгийг 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд шийдвэр гүйцэтгэх чиглэлээр 10 санал хүсэлт гарсныг тухай бүр нь шийдвэрлэн хариу өгч 20 аж ахуй нэгж иргэний 1000000 төгрөг хүртэлх 2,8 сая төгрөгийн зарлагын интернет гүйлгээг хийж үйлчилгээ үзүүлсэн. IMG_0227           Ялтны гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гарган хүмүүжигч М.Төрмөнхийн “Ээждээ бичсэн захидал” илгээмжийг гэрт хүргэн өгч 6 ялтны ар гэрээс ирсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.