Нээлттэй хаалганы өдөр боллоо.

20190501_102837 20190501_100841 20190501_100942

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2б/508  тоот албан бичгийн дагуу иргэдийн санал, хүсэлтийг сонсож, бодлого шийдвэрт тусгах, хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрт тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын гар урлалын бүтээгдэхүүнийг иргэдэд таниулан сурталчлан чөдөр, хазаар, эмээлийн тавиур, шатар, морин хуур,Эрдэнэт хотын эмблемтэй жааз нийт 6 бүтээгдэхүүнийг худалдан борлуулж захиалга хүлээн авсан.

Хоригдлын ар гэрээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч тухай бүр нь шийдвэрлэн хариуг өгч ажиллаа.