НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, газрын даргын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу иргэд олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Амарын талбайд зохион байгууллаа.

Тус “Нээлттэй хаалга”-ны үеэр 16 төлбөр авагчийн 18,7 сая төгрөгийн зарлагын гүйлгээг интернет банкаар хийж, хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр 22 санал, хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр 26 санал, хүсэлт хүлээн авч хариуг газар дээр нь шийдвэрлэсэн.

“Нээлттэй хаалга”-ны үеэр хоригдлын хийсэн гар бүтээлээр үзэсгэлэн гаргаж 2 нэр төрлийн 290000 төгрөгийн борлуулалт хийж дотоод орлогод төвлөрүүлэн ажиллаа.

Энэ арга хэмжээ иргэд олон нийтэд төрийн албаны үйл ажиллагааг ил тод, нээлттэй сурталчлан ажилласан өгөөжтэй үйл явдал боллоо.

IMG_1284 IMG_1254 IMG_1265 IMG_1269 IMG_1279 IMG_1282