МЯНГАН МӨРДӨСТӨН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1000 mordostn

Төр, нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж “Монгол  цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулан, анхдугаар их хурлаа хийн, дүрмээ баталж, нийгэмд хандсан үйл ажиллагаагаа  эхэлсэн.

Төрийн цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр нэгдсэн, гишүүнчлэлдээ хандсан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбооны улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд орон нутагт хийх чуулганыг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”- ТТБ-тай хамтран зохион байгуулахад оршино.

Орхон аймаг дахь төрийн цэргийн байгууллага, алба хаагчид ахмадууд дэмжигч байгууллага, иргэдийн төлөөлөлтэй чуулга уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган  тэргүүлэгчтэй зочид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Чуулганы үеэр “Тохилог хашаа-тохитой орчин”аяны хүрээнд барьж буй хашаа байшинг Төрийн зарим алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний дагуу төлөөлөгч, ахмад А.Эрдэнэбаатар, сувилагч, ахлах ахлагч З.Бямбадорж нарт шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн баярт үйл ажиллагаа болж өнгөрлөө.