МАНЛАЙ ГЭР БҮЛЭЭР ШАЛГАРЛАА

Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Манлай гэр бүл”-ийг шалгаруулах уралдаанд тогооч Б.Алтанцэцэг шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тогооч Б.Алтанцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2007 оноос хойш 12 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэрээр нөхөр Т.Батбаатартай 30 жил ханилан сууж 6 сайхан хүүхдийн эх, халамжит хань, бидний бахархаж явдаг тэргүүний алба хаагч юм.

Иймээс Орхон аймгийн “Манлай гэр бүлээр”- ээр шалгарсан тогооч Б.Алтанцэцэгээрээ  хамт олон бид бахархаж байна.

IMG_E1538 thumbnail (1) thumbnail