Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлсэн ажлын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булганы өгсөн үүргийн дагуу дараах ажил, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

Алба хаагч болон хоригдогсдын дунд шинэ төрлийн коронавирус буюу агаар дуслын замаар халдварлах ханиад, томуу, томуу төст өвчлөлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга замын талаар Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зөвлөмжийг чандлан дагаж мөрдөх зааврыг тухай бүрд нь өгч цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

Хууль, хяналтын байгууллага болон иргэд хорих анги, байгууллагад хандан үйлчлүүлэх тохиолдолд “Та амны хаалт зүүнэ үү, гараа угааж, ариутгасан уу” гэх “Ариутгалын цэг” бүрд байршуулсан анхааруулга зурагт хуудсыг      дэлгэн тавьж, анги, байгууллагын байрлалд нэвтрэх тохиолдолд, зайнаас биеийн халуун хэмжих, ариутгалын уусмалаар гарыг ариутгах, ариутгалын уусмалаар чийглэсэн гутлын эсгий гишгүүрэнд гутлын улыг арчуулан амны хаалттай нэвтрүүлж байна

Нийт хоригдол, хоригдогчийг амрах үед халууныг үзэж, халуурсан болон сэжигтэй тохиолдолд Хорих ял эдлүүлэх албаны эмнэлэг, эмчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Т.Түвшинжаргал болон Шуурхай удирдлага хяналтын төвд даруй мэдэгдэхээр төлөвлөн ажиллан, ариутгал, халдваргүйтгэл хийх хуваарь гарган баталж сэжиг бүхий хоригдогсдыг түр тусгаарлан нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандан ажиллаж байна.

Алба хаагч болон хоригдогсдын дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, аарц, чацаргана гэх мэт хүнсийг нэмэлтээр олгож хоол, хүнсний материалын эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангасан байдалд онцгой анхаарч, хоол хүнсэнд шаардагдах бүтээгдэхүүний хэрэгцээг тооцоолон 10-15 хоногоос доошгүй гол нэр төрлийн хүнсний нөөцийг зориулалтын агуулахад хадгалсан.

Хоригдлын дунд халдварт коронавирус болон агаар замын халдварт өвчлөлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан видео бичлэгийг зайны сургалт байдлаар хэсэгчлэн явуулж ахуйн болон хүн нэг бүрийн ариун цэврийг сайтар сахиулан хуваарийн дагуу хяналтыг байнгын тасралтгүй тавьж ажиллаж байна.

Хоригдлын эргэлт уулзалтыг хориглосон талаар яриа, таниулгыг эрүүл мэндийн эрсдэл үүсэх нөхцөл байдлын тухай зөвөөр ойлгуулан таниулж, хорих анги, байгууллагын албан ёсны “orkhon_shga@cd.gov.mn” хаягийг ашиглан цахим уулзалтаар ар гэрийн төрөл садантай хэрхэн уулзах талаар уулзалтын санал хүсэлтийг асуухад,нэр бүхий хоёр хоригдол цахимаар уулзах санал хүсэлт гаргасан.

Үүнд:

Болормаа овогтой хоригдол Нинжбаатар- Швейцарь улсад оршин сууж байгаа ээж Болормаатай холбоо барьж эрүүл мэнд, өөрийн талаар сайн байгааг ярилцсан.

Уртнасан овогтой хоригдол Энхтайван –Англий улсад оршин сууж байгаа төрсөн дүү Болортуяатай холбоо барьж гэм хорын төлбөр барагдуулах, мөн биеийн эрүүл мэнд асууж ярилцсан.

Харин хуулинд заасан хугацаандаа утсаар ярьж байх хүсэлтийг тавьсан тул Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд утсаар ярих эрхийг хориглоогүй тул хорих ангийн батлагдсан цагийн хуваарьт үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

IMG_3624 IMG_3658 IMG_3679