Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх 2 сарын аян зарлалаа.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх тасгаас иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2 сарын аян зарлаж төлөвлөгөө гарган ажиллаа. Тус аяны хүрээнд иргэний нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичиг бүрт төлөвлөгөө гарган. Гүйцэтгэх баримт бичгийн үзүүлэлтийг улсын дундаж үзүүлэлтэд хүргэж ажиллах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энгэрийн камераар болон зурагжуулан баримтжуулж хэвшсэн байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүртгэл хяналтын цахим системд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр баяжилтыг хийж, оршин суугаа хаяг тодорхойгүй төлбөр төлөгч нарыг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.