Шуурхай мэдээ

Иргэдийн хүлээн авч уулзах хуваарь

Хорих зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамтран амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсвэл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна.

Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.

Хорих байгууллагын эрх бүхий алба тушаалтан хорих ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал, илгээмжид үзлэг хийнэ.

Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна.

Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна.