Шуурхай мэдээ

Зорилго, зорилт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 онд “САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилт болгон  дэвшүүлсэн.

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд :

  1. Алба хаагчдын харилцаа, ажилдаа хандах хандлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх
  2. Алба хаагчдын мэдлэг, сургалтын чанар, үр дүнг сайжруулах
  3. Ажлын байрны сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх
  4. Байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагааг улам боловсронгуй болгох
  5. Санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Эрх зүйн орчинг боловсронгуй болгох” жил болгон дэвшүүлсэн зорилтын хүрээнд албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон хийх ажлын төлөвлөгөө гарган батлуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Зорилт 1 хүрээнд:

Шинээр батлагдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн талаар алба хаагчдад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмыг шинэчлэн боловсруулж батлах сурталчлан хэрэгжүүлэх талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/273 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад албаны сургалт зохион байгуулах журам” –ын дагуу албаны сургалтыг албаны даргын  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлтэй хорих ангийн даргын 2017 оын 10 дугаар сарын 02-ны өдрийн А/50 дугаар тушаалуудаар заах хичээл, сургалтын төлөвлөгөөг батлан тодорхой цаг, сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулан ажиллаа.

Албаны сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулж сургалтын материал, конспект, гарын авлагыг баримтжуулан авч сургалт явуулсан талаарх тайлангаа тухай бүр нь албаны даргад илтгэх хуудсаар танилцуулан ажилладаг.

Алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг  сайжруулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд амжилттай явагдсан.

Олон улсын IDLO байгууллагаас Хууль сахиулах шүүх эрх мэдлийн байгууллага ажилтны чадавхыг бэхжүүлэх  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” чиглэлээр сургалт зохион байгуулж хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Б.Бямбаханд, сэтгэл зүйч, ахмад Г.Гантуяа нар амжилттай оролцож “Гэрчилгээ” авч алба хаагчдад сургалт явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/90 дугаар тоот тушаал, Санхүү хангамжийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/1486 дугаар албан бичгээр өгсөн үүргийн дагуу хорих анги, албадын санхүүгийн алба хаагчдын хойд бүсийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ны өдрүүдэд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангид зохион байгууллаа.

Шинээр батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд сургалтад нийт алба хаагчдыг хамруулахаар төлөвлөөд байна.

Зорилт 2 хүрээнд:

Хорих ангид 2016 онд шинээр засварлан ашиглалтад оруулсан үйлдвэрийн байранд 13,5х5,6 харьцаатай 75,6м2 талбай бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон ажлын байрандаа  ялтны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох, бусдад учруулсан гэм хорын төлбөрийг барагдуулах зорилгоор “Эрд Сүлж” ХХК-тай гэрээ байгуулан 20 ширхэг оёдлын машиныг хүлээн авч, тохижуулан 30-35 ялтныг ажлын байраар ханган баяжмалын уутны үйлдвэр, хорих ангийн аж ахуй үйлчилгээ мужаан цех, сийлбэр, хатгамлын цехед 18-20 ялтныг ажлын байраар ханган ажиллаа.

Алба хаагчид болон албаны дотоод хэрэгцээг хангах зорилгоор  Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр нэртэй 3 га газарт 6 тонн үрийн төмс, өºðñäèéí дîòîîä íººö áîëîëöîîãîî àøèãëàí хүлэмжээ өргөтгөн 29х7 õàðüöààòàé õ¿ëýìæид  суулгацаар өргөст хэмх 60 бут, улаан лооль 40 бут, лууван, шар манжин, улаан манжин зэрэг нарийн ногоог  үрслүүлэн тарьж ургуулан нөөцөлсөн.

Алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж нийгмийн баталгааг хангах зорилгоор орон нутгийн захиргаанд хүсэлт тавьж Орхон аймгийн Баян Өндөр сумын Эрдэнэ багын нутаг дэвсгэрт 20 айлын 0,7 га газар авч алба хаагчдад хүлээлгэн өгч нэг загварын хашаа барих ажилд хүн хүчний туслалцаа үзүүлэхээр төлөвлөөд байна.

Булган аймгийн Бугат сумын Зосын даваа гэх газар баригдсан 21 айлын зуслангийн байшингийн ариун цэврийн өрөө, цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

Зорилт 3 хүрээнд:

Санхүүгийн сахилга батыг сайжруулан, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулан Орхон аймгийн Аудитын газраас 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд шинжээч Б.Буян Ундрах аудитын шалгалт хийж  санхүүгийн тайлан, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн тул “зөрчилгүй” дүгнэлт ирүүлсэн.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийх ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай сайн хийж гүйцэтгэхээр зориод байна.