Шуурхай мэдээ

Бүрдүүлэх материалын талаарх  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд анх орох иргэний бүрдүүлэх материал

 

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Гурван үеийн намтар / өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх /
  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас / Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт / цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа /
  • Төрийн албан хаагчийн анкет / маягт №1 /
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтар
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг /4×6 хэмжээтэй, 3х4 хэмжээтэй тус тус 2 хувь
  • Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Өр төлбөртэй эсэх лавлагаа

Ажиллах иргэнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.3-т зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

  • Офицер, ахлагчийн албан тушаалд алба хаагчид тавигдах шаардлага хангасан 35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй
  • Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн / эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээллийн технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт / албан тушаалд насны хязгаар заахгүй
  • Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж цэргийн албанд тэнцэх эсэх тухай эмнэлгийн дүгнэлт гарсан байх
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй
  • Тухайн мэргэжлийн хувьд тусгайлан тавигдах бие бялдрын болон гоо зүйн шалгуур үзүүлэлтийг хангасан байх. / биед шивээсгүй, чих цоолоогүй эрэгтэй /
  • Цэргийн жинхэнэ алба хаасан / 1990 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна /
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан
  • “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам”, Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулиас баталсан ” Суралцагчийн сургалтын журам “- д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн
  • Хөдөө орон нутгийн салбар, нэгжид ажиллах боломжтой байх

Боловсрол, мэргэжлийн шаардлага

  • Офицерийн албан тушаалд бакалавр, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд бүрэн дунд, түүнээс дээш түвшний боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан байх
  • Удирдах албан тушаалд хууль зүйн болон төрийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш боловсролтой, удирдах ажлын мэдлэг, чадвар, дадлагатай / Ангийн дэд дарга, Ерөнхий газрын ахлах мэргэжилтнээс дээш албан тушаал /
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх ажилд орох Хууль сахиулахын их сургуулийг төгссөнөөс бусад иргэд тус сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтад хамрагдсан байна.