Байгууллагын түүхэн замнал

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

ГАЗАР-437 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ

 

Тус Хорих 437 дугаар анги нь Монгол Улсын Засгийн Газрын 1991 оны 5 дугаар сарын 15 ны өдрийн 153 дугаар тогтоолоор Хорих Байгууллагыг Удирдах Газрын харьяа Эрдэнэт  хотын Засан хүмүүжүүлэх Хорих анги нэртэйгээр одоогийн Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэрт орших хуучин орос цэргийн ангийн сахилгажуулах батальоны байрыг  засч, тохижуулан анх байгуулагдсан,

Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн хоригдлыг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, хөдөлмөрлүүлэх, дахин гэмт  хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаа нь эхэлжээ.

Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тасаг нь анх 1976 онд  Эрдэнэт хот байгуулагдахад БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн 1975 оны 2 дугаар сарын 3 ны 25 дугаар  зарлигаар буюу 1976 оны 3 дугаар сарын 27ны өдөр болсон Эрдэнэт хотын АДХ- ын анхдугаар чуулганаар хотын шүүхийг сонгон байгуулахад 1 шийдвэр гүйцэтгэгчтэй ажиллаж эхэлсэн ба тус тусдаа иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээр  ажиллаж байсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 11 дүгээр сарын 15 нд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг батлан гаргасантай холбогдуулан 1996 оны 12 дугаар сарын 15 ны өдрийн Засгийн газрын 299 тоот тогтоолоор Улсын дээд шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Хорих байгууллагуудын удирдах газрыг нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж, хөдөө орон нутагт хорих анги, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.

2002 онд эрх зүйн шинэтгэлээр гол тулгуур хуулиудад өөрчлөлт орсноор тус шийдвэр гүйцэтгэх алба нь баривчлах ял эдлүүлэх байр, шийдвэр гүйцэтгэх тасаг, цагдан хорих байр гэсэн 3 хэсгээс бүрдэж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, захирамж болон шүүхээр баталгаажсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлж, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих, баривчлах ял шийтгүүлсэн хоригдлын ялыг эдлүүлэх үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж байлаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 10 дугаар сарын 7 ны өдрийн 312 дугаар  тогтоолоор тус газрын харьяанд жирийн дэглэмтэй төвлөрсөн Хорих  437 дугаар анги шинээр зохион байгуулагдан жирийн дэглэмд хорих, баривчлах ял эдлүүлэх, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх гэсэн 4 үндсэн чиглэлээр 69 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Манай албаны удирдлагууд: 

  1. 1991-1992 онд хошууч Д.Батчулуун / Увс аймаг/
  2. 1992-1999 онд хурандаа Ц.Мөнхжаргал / Улаанбаатар хот/
  3. 1999-2003 онд В.Хосбаяр / Улаанбаатар хот/
  4. 2003-2009 онд хурандаа Ж.Энхтайван / Булган аймаг/

15.2009 оноос хурандаа М.Ариунболд / Улаанбаатар хот/ нар тус тус манай анги, албыг удирдаж байна.

Манай албаны ажлын үзүүлэлт:

  • 2001 онд ШШГЕГ-ын даргын зөвлөлийн “Өргөмжлөл” үнэ бүхий зүйл.
  • 2002 онд Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг” мөнгөн шагнал
  • 2004 онд ШШГБ-ын хэмжээнд 1-р байранд орж “Баярын бичиг” мөнгөншагнал
  • 2005 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Тэргүүний байгууллагаӨргөмжлөл” мөнгөн шагнал.
  • 2006 онд “Хүүхдийн нөхөр-буяны эзэн байгууллага”
  • 2010 онд ШШГЕГ-ын хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч 2-р байр “Өргөмжлөл үнэ бүхий зүйл
  • 2013-2017 онд ШШГЕГ-ын хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч 1-р, 2-р байр “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр
  • 2018 онд  3-р байр эзэлж “Өргөмжлөл”  үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдан ажиллаж байна.

Манай ангийн түүхэн дэхь бүтээн байгуулалтын ажлууд:

1992-1998 онд Шинэс мод боловсруулах үйлдвэртэй гэрээ байгуулан Төмөр замын дэр мод хийх, банз зүсэх, гуалин бэлтгэх, Булган аймгийн 16 сумын нүүрс тээвэрлэх машины ачилтын ажлыг гүйцэтгэх, Байгаль орчны газартай хамтран ойн нөхөн сэргээлт, мод үржүүлэг, ой цэвэрлэгээ хийж, галын мод бэлтгэх, зам талбайн цэвэрлэгээний шүүр хийж Уулын баяжуулах үйлдвэр хот тохижуулах газарт нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байлаа. Мөн бусад байгууллагатай гэрээ байгуулан Дархан-Эрдэнэтийн хатуу хучилттай зам, Хөтөл-Орхонтуул хүртэл шилэн кабелийн суваг, шуудуу ухах, Орхон аймгийн 30 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилд тус аймгийн Шанд багт 800м үерийн далан барих, Булаг багт замын гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ирлээ.

Тус албаны Захиргааны барилгыг 2005 онд барьж ашиглалтад оруулсан.

2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны 40 айлын орон сууцны барилга барьж алба хаагчийг орон сууцжуулж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ болсон.

Булган аймгийн Хангал сум дахь Цагдаагийн хэсгийн барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 2010 оны 09 дүгээр сарын 14 ны өдөр

улсын комисс болон Булган аймгийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон. хаалттай тогтолцоонд шилжүүлэх”хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Хорих  437-р ангид тоосгоны үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх, хоригдлыг ажлын байраар хангах асуудлыг тодорхой үе шаттайгаар шинэ шатанд гарган гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хоригдлын хөдөлмөрийг улс  эх орны бүтээн байгуулалтад түлхүү чиглүүлэхээр заагдсан.

Уг тоосгоны үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тус ангид ял эдэлж буй хоригдлуудыг хөдөлмөр эрхлэх замаар төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага, мэргэжил олгох, гэмт хэргийн улмаас хохирсон байгууллага, хувь хүний хохирлыг барагдуулах нөхөн төлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх хорих ангийн дотоод үйлдвэрлэлийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой ажил болж байна.

Тус алба нь хорих анги болон өргөжсөнтэй холбоотойгоор хоригдлын ял эдлэх нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн, тэдэнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор 250-300 хүний багтаамжтай 3 давхар 15×45 харьцаатай жирийн дэглэмтэй хоригдлын байр, цагдан хорих байр, баривчлах ял эдлүүлэх байр, Шалган нэвтрүүлэх байр, хамгаалалтын хэрмэн хашаа, тоосгоны үйлдвэр төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон 4 айлын орон сууц, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Борт гэх газар байрлах 21 албан хаагчийн зуслангийн байр, 10 тн багтаамжтай мах хадгалах хөргүүр, 2018 онд 4 айлын кабон, Орхон аймгийн Эрдэнэ багт 21 айлын газар, хашаа барих  зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.   Цаашид 2019 онд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.