Байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу байгууллагын ололт амжилтыг сурталчлах, иргэдэд хүргэх, мэдээлэл үйлчилгээг чанаржуулах, шуурхай байдлыг ханган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг 2019 оны 08 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион явууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг”-ийг зохион явуулж тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын гар урлалын бүтээгдэхүүнийг нийт давхардсан тоогоор 150 иргэнд таниулан сурталчилж шатар 1 ширхэг 250,000 төгрөг, жижиг авдар 1 ширхэг 50,000 төгрөг, сүлжмэл суран ташуур 1 ширхэг 40,000 төгрөг нийт 340,000 төгрөгийн  бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ангийн дотоод орлогод төвлөрүүлсэн.

Хамтран  ажилладаг ХААН банкны тооцооны салбарт хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэлийн 5093216051 тоот харилцах дансны интернет банкаар төлбөрийн болон хүүхдийн тэтгэлгийн 15.320,737 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр  3 иргэн, 7 аж ахуй нэгжийн өр төлбөргүй лавлагааг гарган өгч ар иргэдэд төрийн албаны шуурхай үйлчилгээг үзүүллээ.

Орхон аймгийн хуулийн хэлтэстэй хамтран ажилладаг гэрээний дагуу аймгийн ЕТV телевизтэй хамтран “Ярилцах цаг нэвтрүүлэг”-ээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргал хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаа.                                                           IMG_1963 IMG_1964 20190501_100821