Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

 

Тус газар ХАСХОМ гаргах эрх бүхий албан 18 албан тушаалтнаас болон шинээр томилогдсон 2, шилжин томилогдон ирсэн 3 нийт 5 албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөх, эрхийг байгууллагын эрх бүхий албан тушаалтан цахимд үүсгэж хуулийн хугацаанд 30 хоногийн дотор хүлээн авч баталгааны маягт гаргуулан гарын үсэг зуруулж 2 дахь баталгаажуулалтыг хийж цаасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хүргүүлэн ажилласан.

Албан тушаалтны ХАСХОМ-ийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журмын дагуу авилгаас урьдчилан сэргийлэх сэдвээр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнуудад чиглэсэн сургалт танилцуулгыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түмэннаст нь Авилгын эсрэг конвенц, Авилга, Ашиг сонирхлын зөрчил, түүнээс ангид байх сэдвээр 49 алба хаагчдын дунд 2 цагийн танхимийн сургалтыг явуулсан.

Авилга, ашиг сонирхол болон байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдал, Хяналт- шинжилгээ, Үнэлгээ хариуцсан ажилтны албан утас болох Монголын цахилгаан холбооны 70355482 дугаарыг ажлын өдрүүдэд 09 цагаас 18 цагийн хооронд ажиллуулж иргэдээс биеэр болон утсаар ирүүлсэн гомдол мэдээлэл нь зөвхөн  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой төлбөр авагчаас нийт 36 гомдол гарсныг хүлээн авч холбогдох албан тушаалтад танилцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу шуурхай шийдвэрлэсэн.

Шилэн дансны мэдээллийн самбарыг захиргааны байрны 1 давхарт иргэд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулан Шилэн дансны тухай хууль болон шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журамд заасны дагуу цаг үеийн өөрчлөлтөд холбогдох мэдээллийг шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивд хадгалан, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж хаах, хэвлэх боломжийг хангасан.

Шилэн дансны мэдээлэл, хэрэглэгчийн нэвтрэх эрх, байгууллагын үйл ажиллагааны явцын талаарх мэдээ мэдээллийг “Мэдээллийн самбар”-т шинэчлэн байршуулж иргэд, олон нийтийг цаг үеийн мэдээ мэдээллээр шуурхай ханган санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллаж байна.